Тэргүүний ажилтан цол тэмдэг
Төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлж төрийн албанд олон жил тогтвортой, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж амжилт гарган ажилласан төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн ажилтан, албан хаагчийг Төрийн албаны зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн “ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр шагнадаг.